“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа түлхэж оруулах технологиор барьж байна
Б.НОРОВНЯМ
/
2025-10-23

Хермес төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж байна. Нийт 10 нэгж талбараас дөрвийг нь чөлөөлж, зургаан нэгж талбарт ААН-тэй зөвшилцөх шатандаа байгаа юм. Энэхүү нүхэн гарцын их биеийн цэвэр хэмжээ 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байх юм. Өөрөөр хэлбэл, урьдчилан цутгасан 2200 тонн жинтэй туннелийг 500 тонны даацтай найман ширхэг домкрат, 76 литрийн тосны насос бүхий хоёр иж бүрдэл төхөөрөмжийн тусламжтайгаар түлхэж буй. Ажлын суурийг C25 маркийн төмөр бетон материалаар цутгаж, 4 метрийн өргөнтэй гулсах тавцан дээр уг ажлыг гүйцэтгэж байна.

Нийт 46.8 метрийн урттай туннелийг түлхэхээс өнөөдрийн байдлаар 28 метрийг түлхэж дуусгасан бөгөөд энэ технологийг Монгол Улсад анх удаа нүхэн гарцын бүтээн байгуулалтад ашиглаж байна. Төслийг 2026 оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ашиглалтад орсноор тухайн орчмын авто замын түгжрэлийг 10 гаруй хувиар бууруулах тооцоолол гарчээ. Нүхэн гарцын төслийг Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, Нарны зам, Их хүрээний гудамж зэрэг дөрвөн байршилд хэрэгжүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.