Тус уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай, Д.Бадарсан, Б.Дөлгөөн, Б.Ану-Үжин болон Япон Улсын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнесийн холбоод, холбогдох салбарын удирдах албан тушаалтнууд, шинжээчид оролцов. НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотоос барьж буй бодлого, хэрэгжиж буй мега төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал Хүнн хот, аж үйлдвэрийн парк, Агро-сити болон Налуу-ухаа эдийн засгийн тусгай бүс , метро зэрэг төслүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хоёр хотын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, инновац, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн хоёр улсын харилцааг бодит үр дүнд суурилсан, тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаанд чиглүүлэх зорилгоор зөвлөлдөх механизмыг тогтмолжуулах, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулах, харилцан мэдээлэл солилцоог идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв.

-
6 цаг 56 мин
-
Өчигдөр 13 цаг 57 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 12 цаг 55 мин
-
Уржигдар 12 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
2025-11-24
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 12 цаг 55 мин
-
Өчигдөр 13 цаг 57 мин