СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 39-Р ХОРООНЫ ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВДАГ БОЛЛОО
Б.НОРОВНЯМ
/
6 цаг 3 мин

Тиймээс гурван жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 39-р хорооны ИТХ-ын төлөөлөгч, хорооны Засаг даргатай хамт хорооны цогцолбор байр барих санааг гарган яг энэ газар дээр газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэн зогсож байлаа. Харин өнөөдөр цогцолбор байр сүндэрлэн босож, нээлтээ хийж байгааг харах таатай байна.

May be an image of one or more people and text

Дүүргийн 39-р хороонд хэд хэдэн том бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд хийгдсэн. Түүний нэг нь анх удаа дүүргийн хөрөнгө оруулалтаар нэгдүгээр хорооллыг баянхошуутай холбосон 2.1 км хатуу хучилттай авто зам тавьж ашиглалтад оруулсан.

May be an image of one or more people and text

Мөн энэ жил Улсын төсөв дээр нэг сургуулийн өргөтгөл, нэг цэцэрлэг шинээр баригдахаар төсөвт суугдсан. Тэрхүү цэцэрлэг энэ 39-р хороонд баригдахаар төлөвлөгдөн ажил хэрэг болж байгааг дуулгахад таатай байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор иргэд хүүхдээ хол зөөхгүй гэрийнхээ гаднаас боловсролын үйлчилгээг авах боломжтой болох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.