НИТХ: “МОНГОЛ-ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 24 мин

2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Япон Улсын Токио хотноо “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн XII дугаар зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдлаа. Тус уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай, Д.Бадарсан, Б.Дөлгөөн, Б.Ану-Үжин болон Япон Улсын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнесийн холбоод, холбогдох салбарын удирдах албан тушаалтнууд, шинжээчид оролцов. НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотоос барьж буй бодлого, хэрэгжиж буй мега төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал Хүнн хот, аж үйлдвэрийн парк, Агро-сити болон Налуу-ухаа эдийн засгийн тусгай бүс , метро зэрэг төслүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Хоёр хотын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, инновац, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн хоёр улсын харилцааг бодит үр дүнд суурилсан, тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаанд чиглүүлэх зорилгоор зөвлөлдөх механизмыг тогтмолжуулах, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулах, харилцан мэдээлэл солилцоог идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.