АЗИЙН УХААЛАГ ХОТ 2025” ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЯПОН УЛСЫН ЁОКОХАМАД БОЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 23 мин

Япон улсын Ёокохама хотод болж буй “Азийн ухаалаг хот 2025 “ хуралд НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай, Д.Бадарсан, Б.Дөлгөөн, Б.Ану-Үжин болон Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар оролцож байна. Ёокохама хотын захиргаа Улаанбаатар хот болон Хүннү хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэхээ албан ёсоор илэрхийлж захидал ирүүлсэн. ADB/ADBI-ийн "Circular Cities for a Sustainable Future" сэдэвт хуралдааны үеэр Монголын талд уг захиаг албан ёсоор гардуулж өглөө.

Уг санаачилга нь Монгол, Япон хоёр улсын хот байгуулалт, тогтвортой хөгжил, ухаалаг хотын бодлогын хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүн рүү хөтлөх чухал алхам хэмээн талууд онцолж байна. Цаашид Ёокохама хотын зүгээс хамтын ажиллагааг Азийн Хөгжлийн Банк (ADB)-ны дэмжлэгтэйгээр "Ази тив дэх дугуй эдийн засаг ба нүүрстөрөгчийн тэг ялгаруулалт" сэдвийн хүрээнд хөгжүүлж Улаанбаатар болон Хүннү хотын дэд бүтэц, хот төлөвлөлт, ухаалаг хотын удирдлага, тогтвортой хөгжлийн чиглэлээр туршлага солилцож, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.