УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир, Монголчууд өнөөдөр зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Тавьж болох бүх юмаа барьцаанд тавьж байна. Монголчууд орлого нь амьжиргаанд хүрдэг байх маш энгийн зүйл хүсэж байгаа. Танаас тансаг амьдрал хүсээгүй.
Өнөөдөр 1.4 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна. Улсын дундаж цалин 2.6 сая төгрөг. Уул уурхайн салбарт ажиллаж буй 6 саяас дээш цалинтай 73 мянган хүнийг хасаад тооцвол энэ тоо чүү ай 1.9 сая төгрөг болно. 1.9 саяар өнөөдөр ахуй амьдралаа залгуулж байна гэсэн үг. Том хүүхдийнхээ хувцсыг дүүд нь, багадвал дахин багадаа өмсүүлдэг ийм л амьдрал. Надад ганцхан асуулт байна. Та зээлтэй юу?
Залуучууд ипотекийн зээлтэй, цалингийн, сургалтын, автомашины зээлтэй. Гар утасны зээлтэй, апп-ны зээлтэй, нэмээд ломбардны зээлтэй. Ганцхан асуулт асууя. Ерөнхий сайд аа, Та зээлтэй юу?
Г.Занданшатар, Судалгаанаас үзэхэд нийт иргэдийн 63.8 хувь зээлтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цалин, хэрэглээний үээл багассан үзүүлэлт боловч орлого нь хүрэлцэхгүй байгаа учир иргэд голдуу автомашины зэрэг хэрэглээний зээл авч байна. Иргэдийн зарлага орлогоосоо илүү байгаа.
Би хувь хүний нэр дээрээ зээлгүй. Миний зарлага харьцангуй бага, би ажил, гэрийн хооронд явдаг. Өөр бусад газраар ордоггүй. Өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна гэв.
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 17 цаг 33 мин
-
Өчигдөр 17 цаг 33 мин
-
Өчигдөр 17 цаг 29 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 11 цаг 27 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 37 мин
-
Өчигдөр 10 цаг 36 мин
-
Уржигдар 13 цаг 57 мин
-
Уржигдар 13 цаг 13 мин
-
Уржигдар 13 цаг 13 мин
-
2025-11-24
-
Өчигдөр 11 цаг 27 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
2025-11-25
-
Өчигдөр 17 цаг 29 мин
-
Уржигдар 13 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин