Соёлын сайд Ч.УРНДРАМ “Physical Asia" шоу нэвтрүүлэгт Монгол Улсаа төлөөлж оролцсон баг тамирчидтай хамтарч ажиллана
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 42 мин

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Netflix" компани, Бүгд Найрамдах Солонгос Улсын “MBC” сувгийн хамтран бүтээсэн “Physical Asia" шоу нэвтрүүлэгт Монгол Улсыг төлөөлж оролцсон баг тамирчид болон төслийн багийн төлөөллийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.



Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, нэр хүндийг өсгөх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв.

Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээсэн юм. Иймд цаашид тус төслийн баг, тамирчидтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Тус “Physical Asia" шоу нэвтрүүлэг нь дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчдийг байлдан дагуулж байгаа ба Монгол Улсын баг, тамирчид хамгийн өндөр хандалт аваад байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.