"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 27 багц буюу нийт 172.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Үүнд:
1. Эрчим хүчний нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 33.9 ам.доллар,
2. 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонн хэлцлийн үнэ 72.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 9 ам.доллароор буюу 14.2% өссөн,
3. 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 71.3 ам.доллар, арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.1 ам.доллароор буюу 12.8% өссөн,
4. Баяжуулсан 1/3 коксжих нүүрс 12.8 мянган тонн хэлцлийн үнэ 95.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.4 ам. доллароор буюу 9.7% өсөж тус тус хэлцэл хийгдлээ.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сард 15 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 53,4 сая ам.долларын үнэлгээтэй 896 мянган тонн нүүрс биржээр арилжааллаа.
-
3 цаг 50 мин
-
12 цаг 3 мин
-
Өчигдөр 17 цаг 52 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Өчигдөр 17 цаг 25 мин
-
Өчигдөр 17 цаг 02 мин
-
Өчигдөр 16 цаг 09 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин