Залуу хойч үедээ манлайлал үзүүлэн үлгэрлэн ажиллаж байгаа болон, өдгөө гавьяаны амралтаа эдлэн суугаа үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ Ахмадын баярын халуун мэндийг дэвшүүлэн мэндчилж байна. Ахмад настан Та бүхэн хурааж хуримтлуулсан арвин туршлага, ур чадварынхаа охь манлайг залуу үедээ уламжлуулан өвлүүлж, үйл хэрэгт нь сургаал, саналаа харамгүй хэлж байдаг билээ.
Өнөөдөр нийслэлчүүдийн төдийгүй монгол хүн бүрт усны үнэ цэнэ, улмаар усанд хандах сэтгэлгээгээ өөрчлөх, усыг зохистой хэрэглэж, аривлан хэмнэх соёлыг хэвшүүлэх нэн чухал байгааг энд онцлож байна. Чухамдаа энэхүү үйл хэрэгт усны салбарын хүн бүрийн оролцоо чухал байдгийг цохон тэмдэглэхийн сацуу, УСУГ-ын үе үеийн бодлого шийдвэр нь иргэдийнхээ эрүүл аюулгүй ундны усаар хангах явдал байдаг. Иймээс ч өнгөрсөн одоо ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд та бидний эрхэм зорилго өнөөг хүртэл амжилттай явааг дуулгах таатай байна. Ахмадууд та бүхэндээ "Олон улсын ахмадын баяр"-ыг тохиолдуулан эрүүл энх, аз жаргал, баяр баясал, элбэг хангалуун байхын дээдийг хүсэн ерөөе. Та бүхэн минь урт насалж, удаан жарган, буян заяа нь дэлгэрч байх болтугай
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин