Дээрх зорилгын хүрээнд бид Монгол Улсад тогтвортой усны менежментийг дэмжих, тэр дундаа баталгаат ундны ус болон ариун цэврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр WaterEquity-тай түншлэлээ өргөжүүлж нийт 13 сая ам.долларын санхүүжилт бүхий гаднын эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлээд байна.
Энэхүү санхүүжилт нь дараах чиглэлийн ААН-үүдэд зориулагдах бөгөөд Голомт банкны ус, ариун цэврийн хүртээмжийг дэмжих ногоон зээлийн шаардлагыг хангасан байгууллагууд хамрагдах боломжтой.
Үүнд:
- Усны танк, хоолой, шугам сүлжээ, ариун цэврийн тоног төхөөрөмж, ариутгалын бодис зэрэг ус, ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
- Борлуулагч, ханган нийлүүлэгч, түгээгч, импортлогч, жижиглэн худалдаачид
- Цэвэр, бохир ус тээвэрлэгч, ус нөөцлөх сав нийлүүлэгчид
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид, гэрээт бэлтгэн нийлүүлэгчид, ажил гүйцэтгэгчид
- Худаг өрөмдөх тусгай зөвшөөрөлтэй тоног төхөөрөмж, машин техник нийлүүлэгчид
- Ундны ус үйлдвэрлэгч, савлагч, түгээгч байгууллагууд
- Худаг автоматжуулах, ус түгээх тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид багтаж буй.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд WaterEquity-аас татсан санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 4.4 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 18 ЖДБ төслийг дэмжин ажиллахын сацуу харилцагчдаа усны үр ашигтай хэрэглээ, хэмнэлтийн талаар сургалт, зөвлөгөөнд хамруулан ажиллаа.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 18 цаг 40 мин
-
Өчигдөр 18 цаг 40 мин
-
Өчигдөр 18 цаг 40 мин
-
Өчигдөр 18 цаг 40 мин
-
Өчигдөр 17 цаг 40 мин
-
Өчигдөр 17 цаг 28 мин
-
Өчигдөр 17 цаг 27 мин
-
Өчигдөр 17 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 13 цаг 33 мин
-
Өчигдөр 13 цаг 29 мин
-
Өчигдөр 12 цаг 51 мин
-
Өчигдөр 11 цаг 22 мин
-
Өчигдөр 11 цаг 14 мин
-
Өчигдөр 07 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
Уржигдар 11 цаг 49 мин