Голомт банкны “Job fair” арга хэмжээ үргэлжилж байна
Б.НОРОВНЯМ
/
2025-09-17

Ажилд орох хүсэлтээ QR кодоор дамжуулан илгээж, овог, нэр, мэргэжил болон утасны дугаарын мэдээллээ бүртгүүлэхэд л хангалттай. Анкетын шатанд тэнцсэн ажил горилогчтой Голомт банкны Хүний нөөцийн менежрүүд холбогдож, дараагийн шатны мэдээллийг өгөх юм.

Түүнчлэн тухайн ажил горилогч өөрт ойр байрлах Голомт банкны бүх салбар, тооцооны төвүүдэд хандсанаар “Job fair” арга хэмжээний хүрээнд нээлттэй ажлын байр болон сонирхож буй ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анкет бөглөн анхан шатны ярилцлагад шууд орох боломжтой.

Голомт банк хүний нөөцийн “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгон ажилтнууддаа тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг. 2022 онд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great Place to Work Institute”-ээс “Ажиллахад таатай газар” батламжийг Монгол Улсын банк, санхүүгийн салбараас Голомт банк анхлан авч, 2023, 2024 онд ажиллахад таатай газар гэдгээ  гурван жил дараалан батламжлагдаад байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.