Тэтгэвэртээ суусан хурандаа А.НАМСАМАНД ГЕНЕРАЛ ЦОЛ горьдож Ерөнхий газрын даргаар ирэхээсээ өмнө 69 саяын ТЭТГЭМЖ АВЧЭЭ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2025-12-03

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлынхаа хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Б.НАНДИНБОЛОРЫГ үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд “хугацаа нь дууссан хөгшин генерал” А.НАМСАМАНДЫГ үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.

Б.Нандинболор генералыг ямар шалтгаанаар, хаана ямар албанд дэвшүүлэх гэж чөлөөлсөн нь тодорхойгүй. Харин жинхэнэ дарга нь томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр буюу ШШГЕГ-ын “түр дарга”-р ажиллаж хурандаа А.НАМСАМАНД нь 2025 оны 09 дүгээр сарын 23-нд 69 сая төгрөг халаасалсан байна.

Тодруулбал ШШЕГ-ын дарга Бригадын генерал Б.НАНДИНБОЛОР Б/1742 тоот тушаалаар Адъяабазарын Намсамандад тэтгэмж олгосон байна. Уг тушаалд “...цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сард оногдох хэсгийг 09 дүгээр сарын 22-ний өдрөөр тооцож, урьдчилан олгосугай” гэжээ.

А.Намсаманд нь 2025 оны 09 сарын 22-ний өдөр хүртэл цэргийн албанд биеэр 26 жил 9 сар 23 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны 4 жил 8 сар, нийт 31 жил 5 сар 23 хоног ажилласанаар тооцуулжээ. Түүнд нийт оногдох санхүүжилт нь 69 сая 477 мянга 307 төгрөг бодогдсон байна.

Хурандаа А.НАМСАМАНДАД олгож буй тэтгэмж нь ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ хуулийн 3.Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно гэсэнтэй, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ хуулийн 283.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баталгааг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Төрийн албаны тухай хууль, цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна гэснийг тус тус үндэслэсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
1
2
2
0
3
Сэтгэгдэл: (13)
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (103.57.93.38) 2025-12-04 21:12:55
Хүмүүс танай НИЙТЛЭЛИЙН ГАРЧИГТ анхаарал хандуулна гэж бодсон уу. Доторх нийтлэлдээ хуульд заасны дагуу болзлоо хангасан алба хаагч 18 сарын тэтгэмжээ урьдчилж авсан тухай бичсэн хэрнээ яагаад "тэтгэвэртээ гарсан хурандаа" гэж гарчиглав. Хүний нэр төрд халдах нь хуулийн хариуцлага байдаг гэдгийг мэдэх л байлгүй дээ. Захиалагч нь арыг нь даана гэсэн юм байлгүй дээ хахаха
(122.201.31.167) 2025-12-04 19:09:56
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн боловсон хүчин яагаад томилогдож болохгүй гэж ШШГБ-д одоо л нэг үндсэн боловсон хүчин, зарчимч хүн мерит зарчмаар гарч ирж удирдлагаар томилогдох нь гэж харж байна.
Ялка (202.126.88.99) 2025-12-04 15:47:50
Энэ байгууллагын дэд даргаар ажиллаж байсан хүн даргаар дэвших боломжгүй гэж үү? ШШГЕГ-ын даргад цагдаагийн байгууллагаас ирсэн хүмүүс ихэвчлэн генерал цол авах зорилготой мэт сонсогддог, тэгээд ч олон генерал төрсөн. Харин байгууллагынхаа дотроос өсч, мэргэжлийн мэдлэг туршлагаа хуримтлуулсан хүнийг даргаар томилох нь илүү оновчтой, нүдээ олсон сонголт гэж бодож байна.
зочин (77.111.246.25) 2025-12-04 15:21:30
Одоо тэгээд юу ч мэдэхгүй нэг цагдаагийн ч юм уу нэг амьтан авч ирээд салбар самруулах гээл ингээд хэнд ч хэрэггүй юм сэвээд эхлэж байгаамдаа. Ганц л юм хэлий жинхэнэ удирдагч.
оогийноо (77.111.246.25) 2025-12-04 15:19:11
Салбараа мэддэг үнэхээр мундаг удирдагч шүү.
Oogii (66.181.161.30) 2025-12-04 12:35:09
Салбараа мэддэг, мэдлэгтэймхүн ажиллах нь зөвшдээ.
Munkhsukh (66.181.161.202) 2025-12-04 12:25:28
Huuliin hureend ajillaj bgaa hun dee
Purevsuren Erkhemzaya (122.201.31.172) 2025-12-04 12:05:46
Жаахан үнэмшилтэй юм оруулаач 69 хэн үүү
Зочин (103.57.94.73) 2025-12-04 11:42:36
Ямар учраас ийм нийтлэл оруулаад байгаа юм. Энэ байгууллагын үндсэн боловсон хүчнийг томилуулахгүй гэх агуулга яваад байх шиг харагдаад байх юм. Гэнэт л янз бүрийн пост, мэдээлэл цахимаар явах боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өөрийн гэсэн онцлоготой, алба хаагч болон удирдлагын дадлага туршлага, чадвар, мэргэжил шаардсан ажил. Энэ ажлыг хийхэд их олон жилийн хөдөлмөр шаарддаг юм. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид 40 нас хүрэхгүй цэргийн тэтгэвэр тогтоолгох болзол, шаардлага хангагддаг, тиймдээ ч дээрх бүх салбарын алба хаагчид хуулинд заасан эрхийн хүрээнд 18 сарын тэтгэмж авдаг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хурандаа А.Намсамандыг ерөнхий газрын удирдлага болохыг 100 хувь дэмжиж байгаа шүү
0 2 Хариулах
(203.91.115.41) 2025-12-04 11:42:36
дэмжиж байна мундаг удирдлага
Zorig (103.212.118.74) 2025-12-04 11:42:36
Заавал цагдаагийн байгуулагт ажиллаж байсан нөхдүүд генерал горилж ирдэг цагдаа нарын дамжин өнгөрүүлэх болж дууслаа сүүлийн хэдэн жил тогтмол цагдаагийн хурандаа улс төрчдийн гар хөл ирж генерал авдаг болж энэ хүнийг хийж чадна гэж бодож байна
(103.212.117.222) 2025-12-04 09:34:32
Залуу хүнээ ажилд дэвшүүлээд хөгшчүүлтэй салахгүй юм Одоо шоронгийн дарга бсан хүн Алтангэрэл сайдын хүн гэсэн доорх. Хүмүүстэйгээ ялтантай харьцаж бгаа юм шиг харьцдаг ГЭСЭН ажлаа мэддэг хүн бмаар бнаа адлахдаа
0 1 Хариулах
(138.199.21.219) 2025-12-04 09:34:32
АЖЛАА БОЛ МЭДДЭГ БАС ЧАДДАГ Л ХҮН