БАЙГАЛЬ_ОРЧНЫ_ХЯНАЛТ_2025: ОЙН ЧИГЛЭЛЭЭР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Б.НОРОВНЯМ
/
2025-07-28

Шалгалтаар 2025 оны эхний хагас жилийн байдлаар иргэн 324, ойн арчилгаа, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллага 81, үйлдвэрлэлийн ашиглалттай байгууллага 8, ойн нөхөрлөл 56, мод, модон материалын 15 захыг тус тус хамруулаад байна.

Шалгалтаар ойн нөөцийн ашиглалттай холбоотой 170 зөрчлийг илрүүлэн 77 иргэн, 45 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 83 хувийг арилгуулаад байна.

Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 5 модны захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, гэмт хэргийн шинжтэй 22 үйлдлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Шалгалтаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болох 231м3 мод модон материал, 95кг ойн дагалт баялаг, 4 тоног төхөөрөмжийг хураан авч орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлээд байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.