БАЙГАЛЬ_ОРЧНЫ_ХЯНАЛТ_2025: ЭНГИЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН БАЙДАЛД УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Б.НОРОВНЯМ
/
2025-07-31

2024 оны шалгалтын үр дүнгээр хуванцар сав 22 тн, химийн бодисын сав 5801 ширхэг, шуудай 103.4 тн, хийн баллон 213 ширхэг, ашиглалтын хугацаа дуссан химийн бодис 2.44 тн, ашигласан тос, масло 1700 литр, 203 тн, төмөр сав 6.2 тн, тостой арчих материал 2.4 тн нийт 339.4 тн, 6014 ширхэг, 1700 литр аюултай хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид шилжүүлэн устгуулан байгаль орчинд сөрөг нөлөөлөх үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлсэн.

2025 оны хяналт шалгалтыг Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 удирдамжийн дагуу энгийн болон аюултай хог хаягдлын чиглэлээр зохион байгуулж байгаад бөгөөд эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд энгийн болон аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах чиглэлээр 327 объектыг хамруулан хяналт шалгалт явуулаад байна.

Шалгалтаар холбогдох хууль, журам зөрчсөн 127 объектын 265 зөрчилд улсын байцаагчийн албан шаардлага, 48 иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч хөрс бохирдуулагч 62 нүхэн жорлонг буулган, 613 м/ куб талбайд ариутгал халдваргүйтгэл хийлгэж, 8307 га газрын 1190 тн хог хаягдлыг цэвэрлүүлээд байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.