COP17: Б.БАТБААТАР САЙД ҮНДЭСНИЙ ДЭД ХОРООДЫН ДАРГА НАРЫН АНХНЫ УУЛЗАЛТЫГ ХИЙЖ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Б.НОРОВНЯМ
/
2025-07-31

Цахим уулзалтад Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Үндэсний дэд хороодын дарга нар болон СОР17 Бэлтгэл ажлын алба оролцлоо.

Уулзалтын үеэр Б.Батбаатар сайдын зүгээс Үндэсний дэд хороодын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын төсөвт тусгах зардлын нарийвчилсан тооцоо, задаргааны талаар мэдээлэл солилцож, хариуцсан чиг үүргийн хүрээнд ажлын явц, хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллийг 14 хоног тутам Үндэсний хороонд тогтмол ирүүлж, ажиллах чиглэл өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.