БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД РИЧИРД БУАНГАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-08-20

Сайд Б.Батбаатар Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг дурдаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн дараах асуудлуудыг хэлэлцэв:

✅Мянганы сорилтын корпорацитай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн "Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд саарал ус дахин ашиглалтыг бодит ажил хэрэг болгох болон бусад хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох

✅ Байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавх бэхжүүлэх асуудал ✅АНУ-аас COP17-г зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллага болон дипломат корпусуудыг нэгдсэн мэдээлэлээр хангаж хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх

✅Хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд АНУ-ын Броунфилд хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судлах

✅Үйлдвэрлэлийн хаягдал усыг дахин боловсруулах хууль эрх зүйн орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг татан оролцуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авах болон бусад асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.