Байгаль орчны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ
Б.НОРОВНЯМ
/
2025-09-03

Уулзалтын үеэр Элчин сайд Мутлак Аль-Туваймер хоёр орны хоорондох сайн харилцааны “Бэлэгдэл” болсон Кувейтын байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг өргөжүүлж талаар байр сууриа илэрхийллээ.

Б.Батбаатар сайдын зүгээс Кувейт улс нь Монгол орны байгаль орчны салбарт идэвх санаачлагатай ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаанд Кувейт улс чухал байр суурь эзэлж оролцох учиртайг онцлов. Учир нь дипломат харилцаа тогтоосноос хойшхи түүхэн хугацаанд Монгол орны биологи, зэрлэг амьтан, ургамлын менежмент чиглэлд тогтвортой харилцааг эрхэмлэж хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэн нь ирэх онд болох СОР17 бага хурлыг зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулна гэж тодотгосон юм.

Уулзалтын төгсгөлд хоёр тал байгаль орчны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.