ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ВАТИКАНЫ АПОСТОЛЫН НОМЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 12 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Чингис хаан Үндэсний музей болон Ватиканы Апостолын номын сан хооронд “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд дараах дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо. Үүнд:

- Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг солилцох, Монголын Эзэнт гүрний түүхэнд онцгой анхаарал хандуулж, судалгаа хийх;

- Гар бичмэл, ном, баримт бичгийн өвийн тухай мэдлэг, мэдээллээс туршлага судлах;

- Ном зүй, номын сангийн шинжлэх ухаан, архив, мэдээллийн технологийн систем, хөгжүүлэлтийг сайжруулах;

- Хамтарсан хурал, эрдэм шинжилгээний уулзалт зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх;

Хоёр тал хамтран ажилласнаар тус улсын номын санд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой судалгааны материал, сурвалж бичиг, ховор архивын баримттай танилцах, судлах боломж бий болохын зэрэгцээ харилцан эрдэмтэн судлаачдыг солилцсоноор судалгааны чанарт ахиц гарах юм.

📚Ватиканы Апостолын номын сан нь дэлхийн хамгийн эртний номын сангуудын нэг бөгөөд мянга мянган жилийн түүх шингэсэн гар бичмэлүүд, эртний ном судрууд, архивын материал, хэвлэмэл ном, газрын зураг болон зоос, медалиуд хадгалагддаг байна. Одоогоор номын сан 1.6 сая гаруй ном, 80 мянга орчим гар бичмэлтэй ба тэдгээр нь дэлхийн шашин, шинжлэх ухаан, урлаг, соёл, түүхийн үнэт эх сурвалж болдог байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.