БГД-т 2026 онд дараах ажлууд нийслэлийн төсвөөр хийгдэнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 9 мин

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгээр өнөөдөр Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа. Ирэх 2026 онд төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт гурван сургууль, сургуулийн өргөтгөл, хоёр цэцэрлэгийн барилгыг барих, авто зам тохижилтын ажил, Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал,

📍 БГД-ийн 25-р хороо, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга

📍 БГД-ийн 24-р хороо, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга

📍 БГД-ийн 26-р хороо, 141-р сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга

📍 БГД-ийн 26-р хороо, 100 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга

📍 БГД-ийн 11-р хороо, 150 ортой, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн цэцэрлэгийн барилга

📍 БГД-ийн 16-р хороо, Гандантэгчилэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламж

📍 Дүүргийн хатуу хучилттай авто зам, замын шинэчлэл,гүүрэн байгууламж,

📍 Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт,

📍 Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажлуудыг 2026 онд хийнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.