ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАЛАА
Б.НОРОВНЯМ
/
Өчигдөр 19 цаг 55 мин

Говийн их дархан цаазат газар байгуулагдсан цагаас хойш ”Говийн их дархан газрыг хөгжүүлэх”, “Тахь нутагшуулах”, “Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах”, “Говийн баавгай”, “Хавтгай тэмээ үржүүлэх”, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах” зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өдгөө 350 гаруй тахь адуу, 52 мазаалай баавгай, 500 гаруй хавтгай тэмээ, 11000 орчим хулан адуу, 8000 орчим хар сүүлт зээр эсэн мэнд өсөн үржиж байгааг Монголын эрдэмтэн судлаачид болон ХБНГУ, АНУ, Франц, Недерланд, Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улс, БНХАУ, Чех улсын судлаачид тогтоогоод байна.

Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль хамгаалахад тэдний оролцоог хангах, хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгаа хийх, зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулж байгааг харуулж байгаа юм.

Ийнхүү Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ЗАРЛИГААР тус захиргааг “Алтан гадас” одонгоор шагналаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.