АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ ХӨЛӨНБУЙР ХОТОД АЖИЛЛАЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-08-28

Уг айлчлалын хүрээнд төлөөлөгчид тус бүс нутгийн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, уламжлалт анагаах ухаан, түүх соёлын байгууллагуудтай танилцаж, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судалсан юм.

2

Айлчлалын үеэр дараах байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй танилцав. Үүнд:

Кэсин морин аж ахуйн хөгжлийн компани 

/Санхэ үүлдрийн адууны үржүүлэг, судалгаа/

Шин Шэн Хүй махны компани

/Бэлчээрийн хонь нядалгаа, махны үйлдвэрлэл/

Хөлөнбуйрын ХАА-н Групп

/Улсын өмчит фермийн системтэй, тариалан–мал аж ахуй хосолсон томоохон байгууллага/

Монто ХАА-н техник технологийн компани

/Бэлчээрийн хадлангийн техник, өндөр технологи/

Хөлөнбуйрын Монгол эмнэлэг

/Олон улсын хамтын ажиллагаатай, уламжлалт анагаах ухааны гуравдугаар зэрэглэлийн төв/

Хөлөнбуйрын түүхийн музей

/Түүх, соёлын өвийн хадгалалт, түгээлт/

Суулгацын нөөц, хэрэглээний бааз

/20,000+ га талбай бүхий мод үржүүлгийн үндэсний хэмжээний бааз/ зэрэгтэй танилцаж, туршлага судлан дараагийн шатны хамтын ажиллагааг хэлэлцлээ.

Төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь хоёр бүс нутгийн эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага судлах, хөрөнгө оруулалт, харилцан үр ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн юм.

3

4

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.