
Тус хурал нь эрүүл мэндийн салбарын бодлого, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар шинжлэх ухаанд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлж, орон нутгийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх юм.
Хурлын эхний хэсэгт дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:
-- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, АШУ-ны доктор, профессор, хүний гавьяат эмч, Шинэ АУИС-ийн ректор М.Амбага оролцож Эрүүл мэндийн салбарын хөгжил, шинжлэх ухааны оролцооны талаар байр сууриа илэрхийллээ.
-- Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дэд захирал Г.Анхболд “Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээ” сэдвээр илтгэл тавьж, сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцооны тулгамдсан асуудал, бодлого, шийдлийн талаар танилцуулж байна.
-- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал” сэдвээр илтгэл танилцуулж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үр дүнг хэлэлцүүллээ


Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14