Хэрлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт банкны байрны гэр хорооллын 1 га газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл 2019 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд энэ онд аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/198 дугаар захирамжаар “Хэрлэн сумын 1 дүгээр баг, банкны байрны дахин төлөвлөлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг” байгуулагдсан. Тус ажлын хүрээнд ДТБТөсөл-2025/001 дугаар бүхий “Банкны байрны гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах” төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтыг 2025 оны 3-р улиралд зохион байгуулж “АТТАЧР” ХХК шалгарсан бөгөөд төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь 23 айлын газрыг 2 өрөө орон сууцаар солихоор тохиролцож 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ байгуулагдаад байна. Банкны байрны гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд нийт 288 айлын 4 блок, 12 давхар орон сууцны хотхон баригдах бөгөөд барилгын ажил 2025 оны 05 дугаар сараас эхлэх ба эхний ээлжийн орон сууц 2027 оны 12 дугаар сард ашиглалтад орохоор гэрээлэв.
-
15 цаг 15 мин
-
18 цаг 41 мин