АЙМГИЙН УДИРДЛАГУУД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-11-06

Хэнтий аймгийн шүүхийн тамгын газрын хүсэлтээр Аймгийн удирдлагууд шүүхийн бүтэц зохион байгуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, цахим системийн хэрэгжилт зэрэг шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн ажилтнуудын ажлын орчин, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Аймгийн удирдлагууд шударга ёсыг хангах, иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шүүхийн байгууллагын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.