Уулзалтаар Элчин сайд Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн нар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн зорилтыг дэмжих хүрээнд Японы Хокүрикү бүс, Монгол Улсын Зүүн бүс хооронд бүс нутгийн түвшинд харилцаа тогтоож хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, Зүүн бүсийн хөгжлийн бодлогын талаар товч танилцуулга хийв.
Талууд Японы Хокүрикү бүсийн Тояма муж, Ишикава муж, Фүкүй мужтай Монгол Улсын Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг хооронд олон талт хамтын ажиллагаа тогтоох хүрээнд бүс, орон нутгийн харилцааг хүүхэд залуучуудын боловсрол, спорт, соёлд тулгуурлан хэрэгжүүлэх, улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов.
Тояама муж нь Японы төв хэсэг, Хоншюү арлын хойд бүсэд оршдог бөгөөд Япон тэнгис, уулсаар баян байгалийн үзэсгэлэнт газар нутаг, аж үйлдвэрийн хөгжил, уламжлалт соёлын өвөөрөө алдартай нутаг юм. Засаг захиргааны 10 хот, 4 дүүрэг, 1 хороо гэсэн нэгжтэй, 1 сая гаруй хүн амтай. Тус муж нь далайн гаралтай бүтээгдэхүүн, гар урлалын мебель модон бүтээгдэхүүнээрээ алдартай бөгөөд олон төрлийн халуун рашааны газруудтайгаараа алдартай.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14