Элчин сайдын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын бүс нутгийн түвшний харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.
Айлчлалын хүрээнд Элчин сайд Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагааг дараах салбаруудад өргөжүүлэх талаар санал солилцлоо. Үүнд:
Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, залуусыг гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах
Байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн чиглэлд хамтран ажиллах
Эрүүл мэнд ба эрүүл мэндийн аюулгүй байдлын тал дээр хамтрах
Хөдөө аж ахуйн экспортын боломжийг өргөжүүлэх, ялангуяа органик бүтээгдэхүүн, ноос ноолуур, мах, сүү зэрэг бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу боловсруулах
Орон нутгийн иргэний нийгмийг дэмжих, чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлүүдийг онцлон ярилцлаа.
Элчин сайд ноён Лео Зэнг уулзалтын үеэр хоёр улсын найрсаг харилцаа олон жилийн түүхтэй бөгөөд Монгол орны хөгжилд Австралийн Засгийн газар, ард иргэд үргэлж дэмжлэг үзүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Тэрээр цаашид орон нутгийн хэмжээнд хамтран ажиллах боломж өргөн байгааг дурдаж, Хэнтий аймагтай бүх түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Харин аймгийн удирдлагуудын зүгээс аймагт хэрэгжүүлж болох хамтын ажиллагааны чиглэлүүд болон хэрэгцээт дэмжлэгийн талаар танилцууллаа.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14