ХЭНТИЙ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Б.НОРОВНЯМ
/
2025-09-03

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хэнтий аймгийн гэмт хэргийн нөхцөл байдлын судалгааны ажлыг эхлүүллээ.

Гэмт хэргийн нөхцөл байдлын судалгаагаар гэмт хэрэг, зөрчлийн бодит нөхцөл, нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тогтоосноор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах нөхцөл болно.

Энэхүү судалгааны ажлыг нээлттэй худалдах авах ажиллагааны үр дүнд шалгарсан мэргэжлийн бөгөөд туршлагатай, хөндлөнгийн судалгааны байгууллага болох " Цогц хөгжлийн үндэсний төв” НҮТББ гүйцэтгэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.