Өнөөдөр /2025.09.09/ аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Ариунболор нар Политехник коллежийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж сургуулийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Политехник коллеж энэ хичээлийн жилд 420 оюутан элсүүлэхээр төлөвлөснөөс одоогоор 350 гаруй оюутан элсэн суралцаж байна. Тус коллеж нь 29 мэргэжлийн ангитай ба энэ хичээлийн жилд шинээр 16 мэргэжлийн ангид элсэлт аван сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Уулзалтын үеэр сургуулийн удирдлага, багш нарын зүгээс ерөнхий эрдмийн хичээлийн багш дутмаг байгаа, ялангуяа англи хэлний багшийн хэрэгцээ нэн тэргүүнд шаардлагатайг онцолсон юм.
Аймгийн зүгээс боловсролын салбарын боловсон хүчний дутагдлыг шийдвэрлэх чиглэлд бодлого боловсруулан ажиллаж байгаа ба коллежийн сургалтын хөтөлбөрт
“3 талт хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн аймгийн хэмжээнд боловсролын төвлөрөл нэг тал руугаа хэт давамгайлсан байдал ажиглагдаж байгаа тул чадварлаг боловсон хүчнийг орон нутагтаа тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд зөвхөн төр анхаарах бус төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд багш, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах нь чухал болохыг аймгийн Засаг дарга онцоллоо
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14