БЭРХИЙН ЕБС-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ
Б.НОРОВНЯМ
/
2025-09-13

Алтангадас одонт Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Тус сургууль нь 1955 онд 26 сурагчтайгаар хичээлийн анхны жилээ эхэлж байсан түүхтэй. Өдгөө 500 гаруй сурагч, 58 багш ажилтан, 2000 гаруй төгсөгчтэй болон өргөжин хөгжжээ.

Ойн баярын хуралд Аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Ц.Идэрбат, М.Бадамсүрэн, Бэрх хотын захирагч Ч.Энхжавхлан болон сургуулийн захирал С.Өлзийбаяр нар болон салбарын төлөөллүүд оролцлоо.

Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон Бэрх хотын ЕБС-ийн түүхт 70 жилийн ойд хоёр сая төгрөгийн батламжийг гардууллаа.

Түүхт 70 жилийн ойн баярын хурлын үеэр тус сургуулийн хөгжил, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш нарыг төрийн дээд одон, медалиар шагнасан бөгөөд сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, урлаг, спорт болон нийгмийн салбарт амжилт гаргасан төгсөгчдөд салбарын болон аймгийн Засаг даргын жуух бичиг, Хүндэт тэмдгээр шагналаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.