Хэнтий аймгийн боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш Жамъянгийн Сүхбаатар нь Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн тохиож буй энэ цаг үед Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын Гавьяат багш" цол хүртсэн билээ.
Ж.Сүхбаатар нь 1980 онд Хэнтий аймгийн Пионерийн зөвлөлийн анхны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд тэр үеийн пионерийн байгууллагын үндсэн зорилгын хүрээнд хүүхдийн байгууллагын бие даасан үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэд багачуудыг нийгмийн амьдралд бэлтгэхэд чиглэгдсэн идэвхтэй үйл ажиллагааг хүүхдийн нас, бие сэтгэхүйн онцлогт тохируулан тасралтгүй явуулж, авъяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, амьдрах арга ухаанд суралцуулахад чиглэгдсэн нийгмийн салбар бүрийг хамарсан өргөн хүрээтэй, алсыг харсан олон ажлуудыг санаачилж уламжлал болгон зохион байгуулж нийгмийн идэвхтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч иргэдийг төлөвшүүлж хөгжүүлэх, эрдэм мэдлэг, оюун ухааныг эрхэмлэсэн, эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч иргэн болгон хүмүүжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллаж байсан түүхтэй.
Эрхэм таньд Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14