ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД ХҮНИЙ НӨӨЦ ЧУХАЛ
Б.НОРОВНЯМ
/
2025-09-30

Засаг дарга Д.Аюурбунь өнөөдөр

/2025.09.30/ Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг бол эмч, сувилагч болон мэргэжлийн ажилтнуудын хомсдол юм. Хүний нөөцийн дутагдал нь иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарт нөлөөлөх эрсдэлтэй тул энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

Эрүүл мэндийн газрын удирдлагуудын зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудаа орон нутагтаа сургаж, мэргэшүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд сургалтын танхим, мөн шалгалтын өрөө, шаардлагатай техник хэрэгсэлтэй болох хэрэгтэй байгааг илэрхийллээ.

Мөн сумдад ажиллаж буй эмч, сувилагчдын нийгмийн баталгааг сайжруулах, орон сууц болон бусад урамшууллаар дэмжихэд сумдын удирдлагууд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай юм.

Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ биеийн тамир, хөдөлгөөнийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг тогтмол хийх, эмч мэргэжилтнүүдийн харилцаа, ёс зүйг сайжруулах хэрэгтэйг хэллээ.

Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээний чанар дээшилж, аймгийн иргэд илүү чанартай тусламж авах боломж бүрдэх юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.