Засаг даргын дэмжлэгтэйгээр боловсролын салбарын үйлчилгээний ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Б.НОРОВНЯМ
/
2025-10-01

Зөвлөгөөнд Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал, дэд профессор, судлаач С.Наранбаатар оролцож, “21-р зууны байгууллагад үйлчилгээний менежментэд анхаарах зайлшгүй шаардлага бий болж байна” хэмээн онцлон, дараах гурван асуудлыг тусгайлан дурдав.

1. Үйлчилгээний соёл

2. Байгууллагын соёл буюу хөгжлийн менежмент

3. Хандлага

Тэрээр “Хэнтий аймагт анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөн үлгэр жишээ арга хэмжээ болж байна” гэж онцоллоо.

Мөн энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдын хөдөлмөрийг өндрөөр үнэлж, салбарын болон аймгийн хүндэт шагналуудыг гардууллаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.