2025 оны 12 сарын 02-ны өдөр гарсан ахуйн гал түймрийн улмаас Хэрлэн сумын 1-р багийн өрх Ч.Баттулгын өвлийн байшин шатаж, амьдрах нөхцөл нь алдагдсан тул Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар шуурхай арга хэмжээ авч, шинээр гэр олгон хамт олноороо барьж өгч анхан шатны дэмжлэг үзүүлээд байна.
Ахуйн түймэрт өртсөн Б.Амин-Эрдэнэ охин хурдан эдгэрч, биеийн байдлыг сайжруулах, шаардлагатай эмчилгээ, дэмжлэгийг цаг алдалгүй хүргэх үйлсэд сайн санаат иргэд та бүхэн хандивын гараа сунгацгаарай.
Мөн тус айлд шаардлагатай гэр ахуйн тавилга, хэрэгсэл болон бусад өдөр тутмын хэрэглээний зүйлс дутагдалтай хэвээр байна.
Иймд тус айлд үзүүлэх тусламж, хандивт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг сайн санааны үндсэн дээр нэгдэж, боломжит хэмжээгээр хандивт нэгдэхийг уриалж байна.

Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14