УЛААНБААТАР ДАХЬ РУССКИЙ ДОМ БОЛОН МОНГОЛ- ОРОСЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Б.НОРОВНЯМ
/
2025-11-07

Уулзалтад Аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон салбарын төлөөллүүд, мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх В.В Кильпякова, Г.В Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын багш С.И Зандаков, Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын багш, оюутны хөгжлийн төвийн дарга Б.Гэрэлтуяа, “Русский Дом в Улан-Баторе” ТББ-н Олон нийттэй харилцах албаны дарга Н.Батцэцэг, Орос хэлний арга зүйч А.Алтанчимэг, Монгол-Орос Найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ё.Максим нар оролцлоо.

ОХУ-аас Монгол улсад нийт 620 төрлийн тэтгэлэг олгож байгаа бөгөөд энэхүү тэтгэлэгт хамрагдах цахим бүртгэл https://education-in-russia.com/ линкээр энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 сарын 14 хүртэлх хугацаанд бүртгэх юм.

Мөн Оросын ШУ–Соёлын төв (РЦНК)-ийн дэргэд ажиллаж буй Орос хэлний төвүүд Дорнод, Завхан, Төв аймаг болон Улаанбаатар хот дахь төв РЦНК-д тогтмол үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа талаар мэдээллээ. Эдгээр төвүүд нь орос хэлний сургалт, соёлын уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

В.В. Кильпякова Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзах үеэр аймагт Орос хэлний төв байгуулах саналаа уламжилсан бөгөөд Хэнтий аймгийн зүгээс энэ тал дээр цаашид хамтрах боломж нөхцөлүүдийг судлан хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн Хан Хэнтий чуулгад Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хуваарийн дагуу Оросын Их дээд сургуульд үнэ төлбөргүй хэрхэн суралцах талаар мэдээллийг хүргэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.