БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе нарыг хүлээн авч уулзлаа
Б.НОРОВНЯМ
/
2025-07-24

Уулзалтын үеэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг Монгол, Солонгос хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж, цэргийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч байгааг цохон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хурандаа Ин Чоль, Пак-ийн Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч, нутаг буцах болсонтой нь холбогдуулан хоёр орны цэргийн хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлж Батлан хамгаалахын сайдын тушаалаар Цэргийн хамтын ажиллагааны “Найрамдлын медаль”-иар шагнав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.