“Оюутан-цэрэг” сургалт нь анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жил 11 дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй нь энэ юм!
ЦЭРГИЙН ТАНГАРАГ
Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.
Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.
Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ!
Ийнхүү эх орон дуудахад хэзээд бэлэн цэл залуухан зоригт хөвгүүдээр эх орон минь энхийн манаагаа тэллээ.
Монгол цэргийн босоо цагаан хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14