ЯЛАЛТЫН “ДАЙЧИН ТУГ”-ИЙН АЯЛАЛ
Б.НОРОВНЯМ
/
2025-08-11

БНМАУ-ын бага хурал ба Засгийн газраас “Японд дайн зарлах тухай тунхаглах бичиг”-ийг 1945 оны 8 дугаар сарын 10 -ны өдөр баталж, тусгаар тогтнолоо баталгаажуулах, элэг нэгтнээ болон Хятадын ард түмнийг Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөх зорилт тавьсан байдаг.

Батлан хамгаалахын сайд Д.Батлутын ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу дайнд оролцогсодын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлж сурталчлах өргөн хүрээтэй арга хэмжээний нээлт боллоо.

Уг арга хэмжээгээр дайнд оролцсон Монгол Ардын хувьсгалт цэргийн дивиз, хороо, отрядуудын “Байлдааны туг”-ийг нэгтгэл, анги, салбаруудаар аялуулж баатарлаг түүхэн замналыг сурталчлах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.