Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзав
Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол, Солонгос хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, цаашид энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлж хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид Солонгос, Монгол хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14