Төр засгаас улс орныг батлан хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд
Зэвсэглэл, техникийн шинэчлэлтийн ажлын хүрээнд худалдан авалт хийх
зарим төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нөхцлийг хангах,
яамны харъяа аж ахуйн нэгж байгууллагууд болон барилга, инженерийн анги, байгууллагуудын үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн тулгамдсан асуудлуудыг үр ашигтай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх,
шинэ дэвшилтэт технологийг бий болгох, цогц үйлчилгээ, бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үйл ажиллагааг нь дэмжих замаар батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх зорилготой Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ажиллаж байна. Үүний хүрээнд орчин үеийн зэвсэглэл, техникийн дэвшилд нийцсэн нийт 9 төрлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй талаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга Б.Бат-Өлзий танилцууллаа.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14