Монгол улсад анх удаа Номхон далайн улс орнуудын Ар талын дарга нарын олон улсын чуулга уулзалт /PASOLS 54/
Б.НОРОВНЯМ
/
2025-08-25

Тус чуулга уулзалт нь 1971 оноос эхлэн дэлхийн олон улсад зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин нь 1994 онд 18 дахь гишүүн орноор нэгдэн орсон түүхтэй.

Энэхүү чуулга уулзалтаар гишүүн орнууд алслагдсан газар оронд, хатуу ширүүн орчин нөхцөлд харилцан ажиллах чадавхыг бүрдүүлэх төлөвлөлтийг боловсруулах, олон улсын түвшинд хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, хангалтыг хүргэх туршлага солилцох зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн нь бүс нутгийн орнуудын итгэлцлийг бүрдүүлж, чадавхжуулахад онцгой үр дүнтэй.

Номхон далайн улс орнуудын Ар талын дарга нарын олон улсын 54 дэх чуулга уулзалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн командлалын хамтран зохион байгуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.