Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр манай дүүргийн 16-р хороонд ажиллах үеэрээ Уртцагаан орчимд хийсэн тохижилтын ажилтай уялдуулан Гандангийн зүүн хэсэгт 55 айлын газар чөлөөлж, жуулчдад зориулсан жишиг гудамж байгуулна гэдгийг онцолсон.

Тэгвэл дүүрэг орон нутгийн зүгээс мөн энэ асуудалд анхаарал хандуулж дүүргийн ТХО-аар Гандантэгчэнлин хийдийн 14 барилга байгууламж, 3 хаалганд 417 ширхэг гоёлын гэрэлтүүлэг суурилуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явц өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Мөн энэ ажилтай уялдуулан Гандантэгчэнлин хийд орчмын гудамж, зам талбайд нийт 17 ширхэг цамхагт гэрэлтүүлэг суурилуулаад дуусаж байгаа юм.
Гандан орчимд тухайн өв соёлд нийцсэн энэхүү гоёлын гэрэлтүүлгийг хийж дууссанаар сүсэгтэн олон болон манай улсыг зорин ирсэн жуулчид оройн цагаар очиж чөлөөт цагаа өнгөрөөх, Монголын эртний түүх соёлтой танилцах боломж нээгдэж байна.
Түүнчлэн энэ онд манай дүүргийн 60 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн 2-р сард дүүргийн удирдлагууд хамтдаа Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбатай уулзаж, хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар болсны нэг нь энэхүү Монголын түүх, өв соёлд нийцсэн жишиг гэрэлтүүлгийн ажил юм.
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14