Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 21 мянга гаруй дайчин Зөвлөлтийн цэргүүдийн хамт монгол цэрэг, монгол морины тэсвэр, хатуужлыг харуулан богино хугацаанд 1,000 гаруй км зам туулж, байлдаанд оролцон, ялалт авчирсан түүхтэй.
Цэл залуу хорь гаруйхан насандаа мөр зэрэгцэн тулалдаж явсан 21 мянга гаруй дайчдаас өдгөө 16 нь мэнд аж төрж байна.
Тэдний хамгийн залуу нь 100 настай бол хамгийн ахмад нь 106 настай.
Ашдын ерөөл билгээр өндөр насыг түшиж, өнөөдөр бидэнтэй түүхт Ялалтын 80 жилийг хамт тэмдэглэж, түүхээ таниулах, сануулах, ухааруулах учигтай байжээ.
Хугацаатай ирдэг хүний амьдралд 100 насыг давсан баатруудаа нэг өдөр тунхаглан зарлаад мартдаг байж болохгүй.
Хойчийн Монголын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайхран тулалдаж явсан БААТРУУДАА үеийн үед дурсан санаж, хүндлэн дээдэлж, үр хүүхэддээ өвлүүлэн таниулж, түүхийг нь түгээж явах учиртай.
Түүх бол Тусгаар Монголын үнэн баталгаа, түүхийг тээгч нь яг одоо үүнийг уншиж буй Монгол улсын иргэн ТА юм.
Тусгаар Улсын иргэд ээ!
3,5 сая Монголчууд аа!
Чөлөөлөх дайны Ялалтыг авчирсан 21 мянган баатрын үр сад та бүхэнд Чөлөөлөх дайны Ялалтын 80 жилийн ойн мэндийг хүргэе!
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14