Хорлоогийн Чойбалсан 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд голлох үүргийг гүйцэтгэж, туурга тусгаар Монгол Улсыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, Монгол төрийг 15 жил удирдсан их удирдагч байлаа.

Цэцэг өргөх ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Дорнод аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Г.Цолмон, Засаг дарга Ш.Ёл, Цэргийн штабын дарга хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327-р ангийн захирагч хурандаа Д.Бямба, болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14