Энэхүү сургалт нь дайчилгааны бэлтгэлийг сайжруулж, орон нутгийн хамгаалалтын хууль болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалах сайд Д. Батлут сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:
“Улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа нь төр, захиргааны байгууллага, Монгол Улсын иргэн бүрийн оролцоонд тулгуурлана. Үүнд орон нутгийн албан тушаалтнуудын мэдлэг, бэлтгэл хамгийн чухал” болохыг онцоллоо.
Цэргийн бэлтгэл сургалт нь Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлт, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, орон нутгийн хамгаалалт, цэрэг татлага зэрэг сэдвүүдийн хүрээнд явагдаж, Зэвсэгт хүчний 330-р ангитай танилцаж, зэвсэгтэй харьцах анхан шатны дасгалыг боловсруулан, дадлага хийх зэргээр өрнөх юм.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Дархан-Уул, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг, сумдын Засаг даргын Тамгын Газрын нийт 100 гаруй дарга нар оролцож байна.
Сургалтыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлал, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14