Батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаарх “Шяншань” олон улсын форумд оролцож байна
Б.НОРОВНЯМ
/
2025-09-18

БНХАУ-д уламжлал болгон зохион байгуулдаг “Шяншань”-ийн олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалт нь “Олон улсын дэг журмыг хамтаар хамгаалж, аюулгүй байдлын томоохон асуудлуудыг хэлэлцэж, энх тайванч хөгжлийг ахиулах, тэгш эрх, нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан суралцах, дэлхийн тогтвортой энх тайван, бүх нийтийн аюулгүй байдлыг хангах” үзэл санааны дор зөвшилцлийг өргөжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бүс нутгийн чухал арга хэмжээ бөгөөд жил бүр дэлхийн 100 гаруй орны батлан хамгаалахын сайд, олон улсын аюулгүй байдлын судлаач нар оролцож олон улсын аюулгүй байдлын талаарх байр сууриа илэрхийлж байна.

Энэхүү чуулга уулзалтад оролцсоноор олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, тэдгээрийн талаарх бусад орны байр суурийг сонсох, Монгол Улсын байр суурийг илэрхийлэх, түүнд оролцогч батлан хамгаалахын сайд нартай харилцан санал солилцсон чухал арга хэмжээ болж байна.

May be an image of 3 people, dais and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.