Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгч, бэлтгэл хурандаа Г.Батсуурь, Орхон аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга Ө.Өлзийбаяр, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нарын албаныхан, Орхон аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд, “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид болон орон нутгийн иргэд оролцлоо.
Буудлагын талбайг орчин үеийн шаардлагад нийцүүлэн төхөөрөмжилсөн бөгөөд тус ангийнхан өөрсдийн нөөц бололцоогоо дайчилж, орон нутгаас тодорхой хувийн дэмжлэгтэйгээр цэргийн сургалт бэлтгэл явуулахад бэлэн болгож чадсан юм. Энэхүү арга хэмжээний үеэр албаныхан буудлагын талбай шинэчлэн байгуулагдсанаар алсын, ойрын, хөдөлгөөнт болон нөхцөлт бай дээр нарийн, шуурхай, үр дүнтэй буудах чадварыг хөгжүүлэх, байлдааны болон тусгай бэлтгэлд шаардлагатай практик буудлагын аргачлалд сургах боломжийг нээж өгч байгааг тодотгоод дайчилгааны бэлтгэл үүрэгтнийг бэлтгэх хүүхэд залуусыг буудлагын спортоор дамжуулан цэргийн алба хаах сонирхлыг төрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн томоохон бүтээн байгуулалт болсныг дурдаж байсан юм.
Нээлтийн ажиллагааны дараа Орхон аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд практик буудлагын тэмцээнийг 4 төрлөөр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн алба хаагчдын дунд ангийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван төрлөөр тус тус зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан юм.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14