Тэмцээнд Зэвсэгт хүчний 20 нэгтгэл, ангийн 24 багийн 50 орчим тамирчид оролцож онолын мэдлэг, гэрийн даалгавар (зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн богино хэмжээний контент), техникийн эвдрэл, гэмтлийг оношлох, засварлах, автодромын жолоодлого, тээврийн хэрэгслийн дугуйг солих гэсэн төрлүүдэд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд:
НЭГДҮГЭЭР БАЙРАНД:
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Тээврийн батальоны техникийн орлогч ахмад Г.Ганпүрэв
Техник шалгах байрын дарга сургагч ахлагч Ч.Батбаяр
ХОЁРДУГААР БАЙРАНД:
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Авто техникийн албаны дарга хошууч Н.Сугаржав;
Тасгийн дарга-жолооч, ахлах ахлагч Л.Даваадагва
ГУРАВДУГААР БАЙРАНД:
Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Захирагчийн зэвсэглэл, техникийн хангалт хариуцсан орлогч хошууч П.Ганхуяг
Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн Автотехникийн жолоодлогын дадлагын багш сургагч ахлагч С.Амартүвшин
ШИЛДЭГ ЖОЛООЧООР:
Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын Хангалт үйлчилгээний тасгийн жолооч ахлах ахлагч Н.Батбаяр
Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн Автотехникийн жолоодлогын дадлагын багш сургагч ахлагч Я.Ган-Эрдэнэ тус тус шалгарч мөрдэс нэгт нөхдөө манлайллаа.
Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр хэлсэн үгэндээ Зэвсэгт хүчний жолооч, техникийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй ажиллагаа болон замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхэд энэхүү тэмцээн чухал ач холбогдолтой болохыг онцлоод цаашид ЗХЖШ-ын сургалт бэлтгэлийн төлөвлөгөөнд тусгаж тэмцээний цар хүрээг улам бүр өргөжүүлж тогтмол зохион байгуулна хэмээсэн юм.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албанаас байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа, хууль тогтоомж, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтэд сурталчлан таниулж, албанд ашиглагддаг техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнгээ дэлгэсэн бол Зэвсэг хүчний 011 дүгээр ангийн дэргэдэх “Drift Warriors” клубийн тамирчид нарийн маневр, хурд хүчийг хослуулсан авто техникийн уран жолоодлогын үзүүлбэрээ толилуулсан юм. Төгсгөлд нь ЦДБЭЧ-ын уран бүтээлчид тэмцээнд оролцсон баг тамирчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсэж ая дуугаа өргөн барилаа.
“Уран жолоодлого–2025” тэмцээн цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд Зэвсэгт хүчний жолооч, техникийн ажилтнуудын ур чадвар, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байх аж.
Холбоотой мэдээ
-
2026-01-15
-
2026-01-14
-
2026-01-14