УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.11.04/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Монголын Зэвсэгт хүчний техник, технологийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн нь харилцан итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааны тод илэрхийлэл” хэмээн онцлов.
Харин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц энэ удаагийн уулзалтын үеэр талууд цаашид хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээ, сургалт, дадлагын хөтөлбөрүүдийн талаар илүү ярилцаж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болсонд таатай байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд хоёр тал буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар цаашдын хамтын ажиллагааг нэг шатаар ахиуллаа.
Герман Улс бол Монгол Улсын Гадаад бодлогын гуравдагч хөрш бөгөөд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг юм.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин
-
Уржигдар 17 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 16 мин
-
Уржигдар 12 цаг 37 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 12 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
Уржигдар 09 цаг 29 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
2026-02-28
-
2026-02-28
-
Уржигдар 12 цаг 37 мин