ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ МОХАН СУБРАМАНИАН ХУБИЛАЙ, АРВАЙ БААЗАД АЖИЛЛАЛАА
Б.НОРОВНЯМ
/
2025-11-09

НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагааны Хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субраманиан БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн цэргийн багийн үйл ажиллагаатай танилцаж Хубилай, Арвай баазын бүрэлдэхүүнтэй биечлэн, Сүбээдэй, Зэв, Зэлмэ баазуудтай цахимаар уулзалтыг зохион байгууллаа.

Түүнийг мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй Хубилай, Арвай баазад хүрэлцэн ирэхэд цэргийн багийн удирдлага бие бүрэлдэхүүн хүндэтгэн угтаж, цэргийн багийн захирагч хурандаа Н.Бат-Эрдэнэ мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажил үйл ажиллагаа болоод цаашид төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан юм.

Мөн энэ үеэр тэрээр UNMISS энхийг сахиулах ажиллагааны Юнити секторт үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй энхийг сахиулагчиддийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, энх тайванч, шударга, хүмүүнлэг үйлийг дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа тангараг өргөсөн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.