ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Б.НОРОВНЯМ
/
2025-11-25

Тэгвэл өнөөдөр (2025.11.25) Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг өргөтгөсөн шуурхай хуралдаан зарлаж, дээрх хуралдаанаар БХЯ болон харьяа байгууллагуудад өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцтай танилцлаа.

Тодруулбал, салбарын хэмжээнд 127 үүрэг, даалгавар өгөгдсөн бөгөөд 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 74.4 хувийн гүйцэтгэлтэй байгааг хурлын үеэр онцлов.

Үүнээс үр дүнтэй буюу 90-100 хувийн гүйцэтгэлтэй биелэгдсэн 71, үр дүн хүлээгдэж буй 26, үр дүн хангалтгүй буюу 30-50 хувийн гүйцэтгэлтэй 30 үүрэг даалгавар байна. Мөн тус гүйцэтгэлд үндэслэж БХЯ-ны бүтцийн нэгж, харьяа байгууллага тус бүрээр үүрэг, даалгаврын хэрэгжилтийг дүгнэсэн юм.

Хурлын үеэр Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг өгөгдсөн аливаа үүрэг даалгаврыг сайтар судалж, хэрэгжилтийг 100 хувь гүйцэтгэхтэй уялдсан бүхий л арга хэмжээг эрчимжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах, үйл ажиллагааны явц бус эцсийн үр дүнг бүрэн тайлагнах, яамны бүтцийн нэгж, харьяа байгууллагуудын ажлын уялдаа холбоог улам сайжруулж ажиллахыг яамны бүтцийн нэгж, харьяа байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.